Хил гаалийн гацаатай холбоотойгоор зарим төрлийн эм тарианы нөөцийн хомсдол үүссэн асуудал өнгөрсөн 11-р сараас хойш үүссээр байгаа. Өнөөдрийн байдлаар уян зүү, натри шингэн гэх мэт нэн шаардлагатай эм тарианы нөөцийн дутагдал хөдөө орон нутгийн зарим аймаг болон нийслэлд үүссэн. Тэгвэл өнгөрсөн шөнө Замын-Үүдийн хилийн боомтоор уян зүү, диализийн аппаратны гуурс зэрэг эм нэн шаардлагатай эм тарианы нөөцийг татан авлаа. Нэг вагон эм тарианы нөөц нь манай улсын 2 сарын хэрэглээ болдог байна.