Дорнод аймгийн Матад суманд хээрийн түймэр гарч, 5200 га орчим талбай шатжээ. Энэ талаарх дуудлага дөрөвдүгээр сарын 05-ны өдрийн 15:21 цагт аймгийн Онцгой байдлын газар иржээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Матад сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд очиж, мөн өдрийн 21:20 цагт унтраажээ.
Мөн өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 05-ны өдөх Сэлэнгэ аймгийн Сайхан суманд хээрийн түймэр гарсан байна. Галыг тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах ангийн алба хаагчид очиж, 18:48 цагт галыг унтраасан байна. Түймэрт урьдчилсан байдлаар 20 га орчим талбай шатсан аж.