Өнөөдөр /2022.04.07/ "UB Palace"-т АН-ын ээлжит бус Их хурал эхэлж байна. Үүгээр АН-ын даргын сонгуульд нэр дэвшиж, 96 гаруй хувийн санал авч ялалт байгуулсан Х.Баттулгыг намын даргаар батламжлах юм.
Энэхүү Их хурлыг С.Эрдэнэ талын АН дүрмийн бус хэмээн үзэж, эсэргүүцэж байгаа аж. Мөн АН-ын даргын сонгуулийг ч хууль бус гэж үзэн, Х.Баттулгыг намын даргаар батламжлах ёсгүй гэсэн байр суурь илэрхийлээд байгаа юм.
Тэгвэл, өнөөдөр Их хурлаа зохион байгуулж буй АН-аас "Мянга мянган гишүүд, дэмжигдчийнхээ эрх ашгийг хамгаалан өнөөдөр Их хурлаа хийнэ, намын даргаа батламжилна. Энэ хүрээнд үндэсний бөхийн барилдаан зохион байгуулна. Бүх үйл ажиллагаа дүрмийн дагуу явагдаж байгаа" хэмээн мэдэгдэл гаргажээ.