“Налайх дүүрэгт дөрвөн сартай хүүхдийг гадаа гудамжинд тавьж, аав ээж нь хоорондоо хэрэлдээд 30 гаруй минут орхиж явлаа” гэх тайлбартай зураг, бичлэг цахим орчинд тарсан.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Тухайн асуудлыг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Хүүхдийн эцэг эхийг нь шуурхай илрүүлж, эрүүлжүүлэх байранд аваачсан. Өнөөдөр гаргаж байгаа байх. Харин дөрвөн сартай хүүхдийг нь дүүргийн түр хамгаалах байранд аваачсан байна. Хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа. Ямар шалтгаанаар хүүхдийг орхиж явсан, гэр бүлийн хүчирхийлэл байдаг эсэх талаар тодруулж, шалгаж байж ямар хариуцлага оноох эсэхийг шийднэ" гэлээ.