Татвар төлөгчдийн бүртгэлжүүлж, далд эдийн засагт эргэлдэх мөнгийг бууруулах, татварын тэгш тогтолцоог сайжруулах зорилгоор Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийг 2015 онд шинэчлэн баталж, 2016 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Уг хуулиар иргэдэд зориулсан НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголт, сугалааны тохирол гэсэн урамшууллыг бий болгосон юм. Гэвч 2020 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Сангийн сайд Б. Жавхлан НӨАТ-ын сугалааг дөрөвдүгээр сараас эхлэн болиулна гэдгээ мэдэгдсэн.
Тэгвэл Татварын Ерөнхий газрын татвар хураалтын удирдлага, аргазүйн дарга Р. Мягмаржав НӨАТ-ын сугалааны урамшууллыг ирэх оноос шинэчилсэн байдлаар дахин эхлүүлэхээр төлөвлөж буйг мэдэгджээ.
Түүнчлэн тэрбээр цаашид ямар хэлбэрээр, урамшууллыг хэрхэн оновчтой тогтоох вэ зэргийг судлахаар Сангийн яамтай хамтран ажиллаж байгаа гэв.
НӨАТ-ын сугалаа явуулж эхлээд долоон жилийн хугацаа өнгөрсөн. Өнгөрсөн хугацаанд НӨАТ-ын сугалаа шударга бус явагддаг гэх хардлага олон гарч, IT инженерүүд давуу байдлаа ашиглан олон удаа азтан болсон тохиолдол илэрч байв.
2021 оны байдлаар НӨАТ-ийн систем нь 1,2 сая хэрэглэгчтэйгээс 708,000 нь идэвхитэй хэрэглэгч, 40 орчим сугалааны тохирол явагдсанаас 408,000 нь азтан болжээ.