"НОГООН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХАМТДАА" уриан дор Баянзүрхчүүд мод тарьж байна.
Баянзүрх дүүргээс санаачлан зохион байгуулж буй "НОГООН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХАМТДАА уриан дор мод тарих хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дараах байршлуудад мод тарих юм. Тодруулбал Сүхбаатар жанжны нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, Баянзүрх хайрхан, мод үржүүлгийн газар болон албан байгууллага, сургууль цэцэрлэг, айл өрхийн хашаанд зэрэг газруудад энэ сарын 29нийг хүртэл 162 мянган ширхэг мод тарихаар төлөвлөжээ.
Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн тоог нэмэгдүүлэх, хойч үедээ ногоон ирээдүйг үлдээх үүднээс Баянзүрх дүүргээс тодорхой ажлуудыг жил бүр зохион байгуулдаг. Ингэхдээ хашаандаа мод тарьж байгаа болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн аж ахуй нэгжүүдийг дэмжиж хамтран ажилладаг юм. Өнгөрсөн жилийн хувьд тарьсан модны ургалт 55 хувь байсан бол энэ тоог 90 болон түүнээс дээш хувьд хүргэх зорилтыг иргэн аж ахуй нэгжүүд дэвшүүлжээ.
Баянзүрх дүүрэгт Ногоон хөгжлийг бий болгохоор зорьж байгаа бас нэг томоохон ажил бол Эко тохижилтын газрыг байгуулсан явдал юм. Энэхүү газар нь ногоон байгууламжийн арчлалт, усалгаа, хамгаалалтын ажлыг хариуцан ажилладаг ажээ Ингэснээр тарьсан мод бүхэн ургах боломжтой юм.