Нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 15-ны ням гарагаас эхлэн орон сууц болон албан байгууллагуудын халаалтыг зогсоолоо. Халаалт зогсоож, дулааны шугам сүлжээний засварын ажил эхлүүлж буй бөгөөд өнөөдрөөс /2022.05.16/ эхлэн хуваарийн дагуу орон сууцны хорооллуудын халуун ус хязгаарлаж эхэллээ.
Тавдугаар сарын 16-наас эхлэн халуун ус хязгаарлах байршил:
Тавдугаар сарын 16-26-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн 120 мянгат, 19 дүгээр хороолол, Төв цэнгэлдэх хүрээлэн болон Зайсан орчмын хорооллууд, ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Арьс ширний үйлдвэрийн районд халуун ус хязгаарлаж, засвар хийх юм байна.