Улаанбаатар хотын төв гудманд хамгийн том LED дэлгэцээр 3D видео гарч эхэллээ. Дэлхийн том хотуудын алдартай гудмуудад байдагтай ижил технологи монголд нэвтэрч байгаа нь технологийн хувьд нэг алхам ахиж буйг илтгэж байна.
Монголд энэхүү сонирхолтой гурван хэмжээст LED контентыг анх удаа Худалдаа Хөгжлийн Банк нэвтрүүлжээ. HAPPY ART чиглэлийн дүрслэл бүхий лед дэлгэц нь хотын өнгө үзэмжийг нэмж иргэдэд технологийн шинэ дэвшлийг харуулж байгаа нь сайшаалтай. Энэхүү шинэ дэвшилтэд технологийг салбар салбартаа хөгжүүлвэл гадна болон дотоодын жуулчиддаа үзүүлж харуулах зүйлтэй болох юм.