Иргэдийн шударга шүүх ТББ нь төрийн албаны үйл ажиллагаанд хараат бус хяналт тавих, хүний эрхийг хамгаалах ,хүний эрх, эрх чөлөөгөө хамгаалах чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байгуулга бөгөөд тус байгуулгаас мэдэгдэл хийж дараах асуудлыг хөндсөн юм. Үүнд :
1. ‘Шүүхийг шүүе ‘ анхдугаар цуглааныг Эрх чөлөөний талбайд зохион байгуулсны 15 жилийн хүрээнд тайлангийн хурлыг 2022.05.29-ны өдөр 11 цагаас Монголын хүүхдийн ордонд зохион байгуулна.
2. ШҮҮХ ЗАСАГЛАЛЫГ шударга байлгах зорилгоор ‘ИЛЧИЛЬЕ’ хөдөлгөөнийг зохион байгуулна .Энэ ажлын хүрээнд Сүхбаатарын талбайд шүүх, прокурор ,мөрдөн байцаагч ,олон нийтэд дэлгэн үзүүлэх арга хэмжээг 2022.05.29-ны өдөр 11 цагаас Монголын хүүхдийн ордонд зохион байгуулна.
3. Хуурамч бичиг баримтаар хууль хяналтын байгууллагад шургуулсан байж болзошгүй этгээдүүдийг илчлэн тэдний шийдвэрлэсэн хэргүүдэд гомдолтой иргэдийг гомдлын дагуу хянан ,шалгах ажиллагаа зохион байгуулахыг шаардана,
4. Бараа судлаач мэргэжилтэй Сүрэнхүү овогтой Аюушжав гэгч этгээд хуурамч бичиг баримт бүрдүүлэн эрүүгийн хэргийн шүүгчээр 10 гаруй жил ажилласан гэх мэдээллийн дагуу гомдол гарган шалгуулна
5. Иргэдийн Шударга шүүх ТТБ-аас 2024.11.26-ны өдрийг хүртэл ‘Үндсэн хуулийн дугуйлан ‘төслийг бүх орон нутгуудад зохион байгуулна гэдгээ мэдээлсэн юм.
https://www.youtube.com/watch?v=6lG1semUl2k