Энэхүү форумд Зам, Тээвэр хөгжлийн яам, Эдийн засаг хөгжлийн яам, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо хамтран зохион байгуулагчаар, Монложистикс Групп ерөнхий зохион байгуулагчаар тус тус ажиллаж импортын тээвэрт тулгамдаж буй асуудлаар хэлэлцэх болно. Мөн тээвэр ложистик, гадаад худалдааны салбарт тулгамдсан олон сорилт, бэрхшээлийг шийдвэрлэх, гадаад дотоод нөхцөл байдал, суурь шалтгааны талаарх үнэн бодит мэдээллийг иргэд, олон нийт, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад шуурхай өгөх, тээвэр ложистикийн нөхцөл байдлын талаарх зөв хүлээлт бий болгох, болзошгүй эрсдэлээс сэргийлэх, цаашдын гарц шийдэл гаргах зорилгоор төр, хувийн хэвшил, ложистикийн компаниуд хамтарсан “Logistics Forum -2022” форум зохион байгуулагдах гэж байна. Тус арга хэмжээ нь 2022.05.30-ны өдөр Шангри-Ла моллын хурлын танхимд болох бөгөөд формд тавигдаж буй сэдвийн дагуу төрийн байгуулгаас асуух асуулт,тулгамдаж буй асуудлаа илгээх боломжтой юм.