Панам улсын Панама хотноо Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэж, Дэлхийн шатрын сурагчдын аварга цолтон 2 монгол сурагч төрлөө. 2022 оны зургаадугаар сарын 10-19-ний өдрүүдэд "2022 оны шатрын Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд дэлхийн 37 орны 498 шилдэг тамирчид /7,9,11,13,15,17 насны охид, хөвгүүд/ гэсэн ангиллаар өрсөлдөж медалийн эзэд тодорлоо. Монгол Улсаас Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайханаар ахлуулсан 14 өсвөрийн шилдэг тамирчид маш амжилттай тэмцээндээ оролцов.
7 хүртэлх насны охидын ангилалд: Ч.Нандинжигүүр мөнгөн медаль
8-9 насны охидын ангилалд: И.Цэлмүүн мөнгөн медаль, З.Энхзаяа хүрэл медаль
10-11 насны охидын ангилалд: М.маргад АЛТАН МЕДАЛЬ
12-13 насны охидын ангилалд: Г.Урангоо АЛТАН МЕДАЛЬ, Б.Хулан хүрэл медаль
12-13 насны хөвгүүдийн ангилалд: б.тэнүүнболд мөнгөн медаль
14-15 насны охидын ангилалд: Н.Энхболор хүрэл медаль
Тус тэмцээнд алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн дараах 4 тамирчин Олон улсын цолтон боллоо.
Н.ЭНХБОЛОР Дэлхийн шатрын холбооны эмэгтэй мастер /WFM/
Г.УРАНГОО Дэлхийн шатрын холбооны эмэгтэй мастер /WFM/
Б.ТЭНҮҮНБОЛД Дэлхийн шатрын холбооны мастер /FM/
М.МАРГАД Дэлхийн шатрын холбооны эмэгтэй дэд мастер /WCM/
Түүнчлэн бахдам амжилт гаргасан Монгол Улсын баг тамирчдад Шатрын Дэлхийн аварга ФИДЕ гийн ерөнхий санхүүгийн хэлтсийн дарга Жу Чен,ФИДЕ-гийн захирал Их мастер Виктор Бологан,ФИДЕ бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга хатагтай Сония Жонссон, Индонези, Малайз Гуамын Шатрын холбооны ерөнхийлөгч нар баяр хүргэж мэндчилгээ ирүүлжээ.