Онцгой байдлын албаны 18 жилийн ойн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны зургаадугаар сарын 17-ны өдрийн 112 дугаар зарлигаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга, хурандаа Л.Болдбаатар нарт Бригадын генерал цол хүртээлээ.
Ийнхүү Онцгой байдлын алба таван бригадын генералтай болов.