“ЭРДЭНЭС АЛТ РЕСУРС” ХХК нь Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4. дэх заалтыг үндэслэн тус компанийн тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд хараат бус гишүүнээр орж ажиллах сонирхолтой, худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн А3 гэрчилгээтэй иргэдийг бүртгэж байна.
Бүрдүүлэх материал:
• Иргэний үнэмлэхийн хуулбар,
• Худалдан авах ажиллагааны А3 гэрчилгээний хуулбар, /хүчин төгөлдөр байх/,
• Иргэний товч анкет.
Жич: Хараат бус гишүүнээр ажиллах иргэн нь иргэний нийгмийн байгууллага эсхүл төрийн бус байгууллагын төлөөлөгч байх.
Материал хүлээн авах хаяг:
“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү. http://erdenesgold.mn/58/item/361