Тодруулбал, Монгол, Хятадын хилийн Хавирга-Ар хашаат боомтоор 8-аас доош хүний суудалтай автомашиныг энэ сарын 14-нөөс, Бичигт-Зүүнхатавч боомтоор 21-нээс нэвтрүүлдэг болсон байна. Ингэхдээ эхний ээлжид тухайн хил орчмын бүс нутагт амьдарч байгаа иргэд өөрсдийн хувийн тээврийн хэрэгслээрээ нэвтрэх боломжтойг ЗТХЯ-наас мэдээллээ.
Цаашид БНХАУ-ын Шинжаан-Уйгарын өөртөө засах орны Өрөмчтэй хиллэж байгаа хилийн боомтуудаар суудлын автомашиныг нэвтрүүлэх асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэж байгаа аж.