Улсын Онцгой комиссоос хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод ирээд буцаж чадахгүй байгаа иргэдийг 12 дугаар сарын 1-ний өдрөөс нутаг буцаах, орон нутгийн иргэд явахаасаа 48 цагийн өмнө шинжилгээнд хамрагдсан байх ёстой шийдвэр гаргасан.
Шинжилгээг өчигдрөөс авч эхэлсэн бөгөөд шинжилгээний зарим цэгт хүний нягтрал үүсэж, халдвар хамгааллын дэглэм алдагдсан. Энэ зөрчлийг нийслэлийн хэмжээнд арилгаж, нийслэлийн Онцгой байдлын газраас түргэвчилсэн оношлогооны 20 цэгт шинжилгээ авах үеэр иргэдийн халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Шинжилгээ авах 20 цэгт нийт 242 алба хаагч ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.