Засгийн газрын ээлжит хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд иргэд, аж ахуй нэгжийг дэмжих шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд гэр хорооллын айл өрхүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор сайжруулсан шахмал түлшний үнийг ирэх оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл 50 хувь хямд үнээр худалдаалахаар боллоо.
Засгийн газраас сайжруулсан шахмал түлшний үнийг нэг тонныг нь 150 мянган төгрөгөөр тогтоож өнөөдрийг хүртэл худалдаалж байсан бол маргаашаас /2020.12.03/ энэхүү үнийг 50 хувиар бууруулж 75 мянган төгрөгөөр иргэдэд хүргэх юм.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс