No Result
View All Result
Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Цагдаагийн ажил-эрх зүй хөтөлбөрийн “Аюулгүй байдал”-ын бакалавр зэргээр амжилттай суралцаж төгссөн нийт 153 суралцагчийг Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын офицерын албан тушаалд томилж, “Цагдаагийн дэслэгч” цол олголоо.
Дээрх алба хаагчдын 53 нь Нийслэлийн цагдаагийн удирдах газрын харьяа дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтэст, 78 алба хаагч нь төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтэст тус тус томилогдсон бөгөөд орон нутагт томилогдсон алба хаагчид “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг” цуцлагдах хүртэл Коронавирус /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтэст эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажиллах юм.
Сургуулиа амжилттай төгсөж, офицерын бүрэлдэхүүнд орсон нийт алба хаагчдынхаа цаашдын ажил, хөдөлмөрт өндөр амжилт хүсье.
No Result
View All Result