Барилга нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, ОХУ-ын элчин сайдын яамны баруун талд, хуучнаар 50 дугаар дэлгүүрийн ард байрлалтай, 1990 онд конторын зориулалтаар баригдаж ашиглалтад орсон, цутгамал бетон суурьтай, тоосго блокон ханатай, хавтгай хар цаасан дээвэртэй, нийт 591м2 талбайтай, төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон 2 давхар барилга юм. Нийт 388 м2 талбайтай газрын эзэмших эрхийг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газарт олгосон болно.
- 2.ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ АНХНЫ ҮНЭ: 2 340 000 000 төгрөг
ДЭНЧИНГИЙН ХЭМЖЭЭ: 234 000 000 төгрөг
- 3.ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ МЭДЭЭЛЭЛ
1 | Дуудлагын худалдаа болох хугацаа | 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 11:00 цагт |
2 | Дуудлагын худалдаа болох газар | Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байр, Иргэний танхимд |
3 | Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл | Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө. |
4 | Дэнчинг байршуулах данс | Хүлээн авагч байгууллага: УБ.Өмч хувьчлалын орлого
Дансны дугаар: Нийслэлийн төрийн сан 100200000961 тоот |
5 | Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын хаяг, регистрийн дугаар | Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу /14200/, “Сити товер”-8/1, 3 дугаар давхар
РД 2576589 |
- 4.ДУУДЛАГЫН ХУДАЛДААНД ХҮСЭЛТ ИРҮҮЛЭХ
Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цаг хүртэл доорх баримтуудыг бүрдүүлж битүүмжлэн Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын 304 тоот өрөөнд байрлах САНАЛЫН ХАЙРЦАГ-т хийнэ. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.
Дуудлагын худалдаанд оролцохыг хүсэгчид нь дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
ü Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт ( хүсэлтийн маягтыг энд дарж авна уу)
ü Дэнчин төлснийг нотлох баримтын эх хувь
ü Хувь хүн бол Иргэний үнэмлэхний хуулбар
ü Хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөн оролцох этгээдийн итгэмжлэл болон Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхний хуулбар зэргээс бүрдэнэ.
- 5.МЭДЭЭЛЭЛ АВАХ
Хувьчлах барилга байгууламжийг газар дээр нь очиж үзэж болох бөгөөд барилгын талаарх мэдээлэл, дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг www.umch.ub.gov.mn цахим хуудас болон Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын 304 тоот өрөөнөөс авна уу.
Лавлах утас: 326808, 96655962, 91113329
НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН АШИГЛАЛТ, УДИРДЛАГЫН ГАЗАР