НӨАТ-ын 12 дугаар сарын сугалааны тохирол энэ сарын 20-ны ням гарагт болох бөгөөд "Боловсрол" телевиз орон даяар шууд дамжуулах аж. Энэ удаагийн тохирлын супер шагналын сан 50 сая төгрөг байх юм.
Та 2020 оны 11 дүгээр сарын 1-30-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа энэ сарын 19-ний өдрийн 23:59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд оролцох боломжтой.