Цахилгааны хэрэглээнд хязгаар тогтоож, зөрүүг иргэн, ААН хариуцах тухай журмыг Засгийн газраас танилцуулж байна.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх
"Цахилгаан, дулаан, усных хэрэглээг төрөөс даах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Үүнтэй холбоотой журмыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Уг журмаар хэрэглэгч, цахилгаан дулаан үйлдвэрлэгчийн үүргийг тодорхой зааж өгсөн.
Хөнгөлөлтийн хугацаанд хэрэглэгчийн хүлээх үүргийг танилцуулъя. Өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан, дулааны хэрэглээтэй тэнцэх хэмжээний зардлыг төрөөс даана, хэтэрсэн тохиолдолд хэрэглэгч өөрөө хариуцна.
Төрөөс цахилгаан, дулааны төлбөрийг хариуцахтай холбоотойгоор хэрэглээний өсөлт огцом нэмэгдэж байна. Энэ өсөлтийг бид урьдчилж тооцоолж байсан. Гэхдээ бидний тооцоолсноос өндөр байна. Ялангуяа оргил ачааллын үе буюу 17-21 цагт давж гарч байгаа учраас энэ цагуудад ААН-үүд хэрэглээгээ 20 хүртэл хувиар бууруулах, айл өрхүүд энэ цагт цахилгаан эрчим хүчээр дулааны шийдэхгүй байх үүргийг хэрэглэгчдэд хариуцуулж байна.