Бид өдрийн турш өөрийн мэдэлгүй олон арван удаа нүүрэндээ хүрдэг тул энэ зуршлаа одооноос дарж авах нь цар тахал өнгөрсний дараа ч танд тустай байна. Учир нь халдвар амны хөндийн салст бүрхэвч, хамар болон нүдээр дамжин бие махбод руу нэвтэрдэг. Түүнчлэн бохир гараараа нүүрэндээ хүрэх нь үрэвсэл үүсгэж, цаашлаад үрэвслийг оролдсон тохиолдолд арьс нэгэн жигд бус гадаргуутай, сорвитой болдог сул талтай.
Үүнтэй холбоотойгоор анагаах ухааны эмч Андрей Беловешкин нүүрэндээ хүрэх нь хүнд аль ураг байх үеэс нь үүсдэг, далд ухамсарт суусан үйлдэл гэж тайлбарлажээ. "Нүүрэндээ хүрэх нь өөрийнхөө сэтгэл хөдлөлийг зохицуулах гэсэн нэгэн төрлийн өөрийгөө тайвшруулах, анхаарлаа төвлөрүүлэх стрессийн эсрэг оролдлого юм" хэмээн Беловешкин тодорхойлсон байна.
Нүүрэндээ хүрдэг зуршил нь мөн Obsessive Compulsive Disorder буюу улигт бодол, албадмал үйлдлийн эмгэгийн нэг хэлбэр байж болзошгүй бөгөөд үүнийг сэтгэл мэдрэлийн эмчийн тусламжтай эмчлэхийг зөвлөдөг байгаа.