ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Агаар дуслаар дамжиж буй халдварын хувьд халдварын эх уурхайг тэрнээс, энэнээс болсон гэж тогтооход бэрхшээлтэй. Цар тахлын шинэ вирус учраас хэнээс халдвар авсан байх нь тодорхойгүй байдаг. Халдвар гарсан үед хамгийн гол нь тухайн хүнийг хаанаас халдвар авсныг тогтоох, хавьтлуудыг илрүүлэх 14 хоног явагдана. Халдварын нууц хугацааны 14 хоногт хаанаас халдвар авсныг тогтоох үйл ажиллагаа явагдана. Тиймээс ард иргэд маш болгоомжтой байж, анхаарлаа сулруулахгүй байхыг уриалж байна.