Архивт хадгалагдаж байсан 1995-2005 оны хоорондох 1.1 сая ажил олгогч, 42.4 сая даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 13 сая хуудас цаасан тайлан, маягтыг цахимжуулж, дуусжээ.
Ингэснээр даатгуулагч архивын баримтаа чирэгдэлгүй шуурхай авах боломж бүрдэж байгаагаас гадна өөрийн шимтгэл төлж ажилласан жил, цалин орлогын мэдээлэлдээ тулгуурлан тэтгэврийн тооцооллоо хийх, нийгмийн даатгалын цахим хяналт сайжрах нөхцөл бүрдсэн гэж Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.