ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
"127 хүн эдгэрч Яармагийн эмнэлэг рүү дараагийн шатны ажиглалтад шилжүүллээ.
Улсын хэмжээнд нийт 1082 тохиолдол бүртгэгдсэнээс эдгэрсэн 711 хүн байна. Өөрөөр хэлбэл нийт халдвар авсан хүмүүсийн 65,7 хувь нь эдгэрсэн. Одоогоор 362 хүн эмчилгээ ажиглалтад байна." гэлээ.
Түүнчлэн тэрбээр "Улаанбаатар хотын өмнөх голомтот халдвараас өвчлөлт бүртгэгдээгүй. Өнөөдөр 15 дахь хоног нь болж байна. Бид өмнөх голомтын ойрын хавьтлыг тусгаарлалтаас гаргаж байна. Өнөөдөр үлдсэн 250 хүнийг тусгаарлалтаас гаргаж байна" гэлээ