Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,137 болсон бол үүнээс 711 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 416 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 2, хүнд 8, хүндэвтэр 56, хөнгөн 350 байгаа.
ХСҮТ-ийн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 130 хүнийг тусгаарласан бөгөөд эхний шинжилгээнүүд авагдсан. Одоогоор халдвар илрээгүй байна. Хоёр дахь давтан шинжилгээг өнөөдрөөс эхлээд авч байна" гэв.
Сүүлийн 24 цагийн дотор Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй. Мөн Улаанбаатар хотын өмнөх батлагдсан тохиолдлуудаас батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна