Ковид-19 халдварын үед ЭМЯ-аас тандалт, судалгаа, тусламж, үйлчилгээний чиглэлээр молекул биологийн лабораториудыг нэмж байгуулахаар болсон. Энэ хүрээнд ЭМЯ-аас Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд PCR шинжилгээний лабораториудыг ашиглалтад оруулсан бол өчигдөр Сонгинохайрхан дүүргийн амбулаторид ийнхүү шинэ лабораторийг ашиглалтад оруулж байна.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нар Сонгинохайрхан дүүргийн салбар амбулаторид ажиллаж, шинээр байгуулж буй молекул биологийн лабораторийг явцтай танилцлаа.
СХД-т лаборатори байгуулагдсанаар шинжилгээ өгөх шаардлагатай иргэд цаг алдалгүй оршин суугаа газраа шинжилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлж байна. Цаашид дүүрэг болгон өөрсдөө тандалтаа хийдэг, өөрсдийн гэсэн лабораторитой болж байна.
Удахгүй Хан-Уул, Баянзүрх дүүргийн ЭМТ-д шинээр лабораториуд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ингэснээр улсын хэмжээнд молекул биологийн нэгдсэн сүлжээ лабораторитой болж байна гэсэн үг юм. Цаашид зөвхөн коронавирусийн халдварын үед гэлтгүй бусад төрлийн халдварыг оношлох боломжтой болж байна.
Сонгинохайрхан дүүрэгт ажиллах үеэрээ Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “ХӨСҮТ-ийн лабораторийн түвшинд хүрэхүйц тооны сорьцыг өдөртөө хийх хүчин чадалтай шинэ лабораторийг УНТЭ-ийг түшиглэн байгуулж байна. Цаашид бид тандалтыг тогтмол, зөв явуулах шаардлагатай. Тиймээс эрүүл мэндийн байгууллага болон олон хүн ажилладаг үйлдвэр, үйлчилгээний газруудыг тогтмол шинжилгээнд хамруулж, тандалт хийнэ. Энэ хүрээнд лабораторийн хүчин чадлыг сүлжээ хэлбэрээр ийнхүү нэмэгдүүлж байна. Энэ долоо хоногт дүүргийн хэмжээнд бүх лабораториуд ашиглалтад орно. Үүнд хүний нөөцийн асуудал чухал байна. Өнгөрсөн хугацаанд ХӨСҮТ, НЭМҮТ, ЗӨСҮТ-д хүний нөөцөө бэлдсэн. Түүнчлэн хөдөө, орон нутгийн эмнэлгүүдийг PCR шинжилгээний лабораторитой болгож байна. Орон нутагт ажиллах боловсон хүчин эхнээсээ сургалтад хамрагдаад эхэлсэн. Нөхцөл байдал хэрэв хүндэрвэл эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх орны хүрэлцээ чухал. Короанвирусийн халдварын үед нийслэлийн хэмжээнд 5000 орчим ор ашиглахаар бэлдсэн. Эхний ээлжинд эмнэлгийн тусламж, үйлчилгээ явуулж байгаа эмнэлгүүдэд аль болох коронавирусийн өвчлөлтэй иргэдийн авахгүй байхаар шийдсэн. Эрсдэлийг бууруулах зорилготой. Салбар амбулаторид 100 орыг бэлдсэн. Коронавиурсийн халдвартай хүн авах шаардлага гарвал бэлэн байдлыг хангах үүднээс тоног төхөөрөмжийн бэлтгэл ажлыг хангаад байна” гэлээ.
ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица “Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт молекул биологийн лабораторийг байгуулж байгаад, Монгол улсын засгийн газарт талархал илэрхийлье. Хэрэв цаашид халдвар дотоодод өргөн хүрээгээр тархвал тусламж үйлчилгээг дүүрэг, нийслэлийн хэмжээнд үзүүлэх чиглэлээр бэлтгэл байдлыг хангаж байгаад баяртай байна. Төвийн зургаан дүүрэгт ашиглалтад орж байгаа эдгээр лабораториуд нь зөвхөн коронавирусийн үед гэлтгүй цаашдаа бусад төрлийн өвчнийг оношлох, оношилгооны лаборатори болгон ашиглах боломжтой. Энэ чиглэлээр ДЭМБ-аас мэргэжил арга зүйн болон, санхүүгийн тусламж үзүүлэн дэмжин ажиллаж байгаа. Коронавиурсийн эсрэг бэлэн байдлын төлөвлөлтийн хүрээнд бид цаашдаа үйл ажиллагааг жигдрүүлэх, эдгээр лабораториуд бүрэн хүчин чадлаараа ажиллах, тоног төхөөрөмжүүдээр хангах, хүний нөөцийг сургаж бэлдэхэд нь мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч дэмжин ажиллах болно.Монгол улсын засгийн газарт томоохон алхам хийж оношилгооны хүртээмжийг сайжруулах чиглэлээр өргөн хүрээтэй ажлыг зохион байгуулж байгаад дахин талархлаа илэрхийлье” гэлээ.
СХД-ийн ЭМТ-ийн дарга н.Өнөрсайхан хэлэхдээ, СХД-ийн эрүүл мэндийн төв нь хоёр салбар амбулаторитой. Бид тус дүүргийн 330 мянган иргэнд лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг үзүүлж байна. Молекул биологийн лабораторийг байгуулах бэлтгэл ажлын хүрээнд тоног төхөөрөмжөө суурьлуулан, хүний нөөцийн бэлтгэлээ хангалаа. Тусламж үйлчилгээг хүртээмжтэй байлгахын тулд 24 цагаар шинжилгээ авах юм. Хэрэв өдөрт 6 хүний бүрэлдэхүүнтэй 8 цагаар ажиллавал 400 хүнээс шинжилгээ авна. Харин хүний нөөцөө нэмэгдүүлэн 24 цагаар ажиллавал хоногтоо 1200 хүнээс шинжилгээ авах боломжтой. Тус лаборатори нь зөвхөн Коронавиурсийн үед төдийгүй СХД-ийн 330 мянган хүн амд бусад төрлийн тухайлбал хавдрын эс тоолох, элэгний B,C вирүс болон бусад халдварт өвчний оношлогоо, илрүүлэгт өргөн ашиглах боломжтой юм.