Нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх зорилгоор есөн дүүрэгт зохион байгуулж буй байнгын үйл ажиллагаатай 30 шинжилгээний төвийн ачааллыг зохицуулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах зорилгоор 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн иргэдэд шинжилгээний цаг олгох ажлыг зохион байгуулж байна.
Шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд www.eruul.gerege.mnцахим хуудсанд нэвтэрч, регистрийн дугаараа бүртгүүлэн шинжилгээ өгөх цаг болон төвийн байршлын талаарх мэдээллийг авах, мөн шинжилгээний хариугаа харах бүрэн боломжтой юм.
Иймддээрх шинжилгээний төвүүд маргаашнаас эхлэн цахимаар олгосон цагийн дагуу үйлчлэх тул иргэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан товлосон хугацаанд очих, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР