Аймгийн Засаг даргын 2021 оны А/03 тоот захирамжаар хэвийн горимд шилжин ажиллаж байгаа спорт заалууд , фитнес, спиннинг, теннисний клубуудын үйл ажиллагаанд коронавирус /ковид 19/ цар тахалтай холбоотойгоор гарсан журам, зөвлөмжүүдийн хэрэгжилтийг шалгаж, зөвлөмж өгч, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байна.