Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан эхээс коронавирус илэрсэн тул өчигдөр ХӨСҮТ рүү шилжүүлсэн. Ингэхдээ идэр 9-ийн хүйтэнд гэрийн шаахай, халаттай нь, ам хамрыг нь дэрээр халхлан машинд суулгаж буй дүрс цахимд тархаж, иргэдийг ихээхэн бухимдуулав.
Энэ явдалтай холбоотойгоор иргэн А.Отгонбаатар Сүхбаатарын талбайд гэрийн халат, шаахайтай жагсаж эсэргүүцлээ илэрхийллээ.
Тэрээр “Өчигдөр нэгэн ээжийг яг миний өмссөнтэй адил хувцастай зөөвөрлөсөн. Ийм хүнлэг бус үйлдэл гаргасанд нь харамсаж, эсэргүүцэж байна. Гаднын улсад дарга нар уучлал хүсээд огцордог. Энд хэн хариуцлага хүлээх вэ? Товчоон дээр нэг иргэн хот руу орж чадахгүй амиа алдсан. Манай УОК дүрэм, журам гаргахгүй байна. Иргэд Сүхбаатарын талбай дээр жагсахаас бус, ийм нийгэмд амьдрахаас айх хэрэгтэй” хэмээлээ.