АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа Капитолийн ордонд боллоо.
Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ж.Байден тангарагаа өргөсөн юм.
Тэрбээр зүүн гараа 19 дүгээр зууны үеэс уламжлагдаж ирсэн 127 жилийн түүхтэй гэр бүлийн Библи дээр зүүн гараа тавьсан бөгөөд Библийг түүний гэргий Жилл Байден барьж байлаа. Жозеф Байден иргэддээ хандан үг хэлэхдээ Америкийг эв нэгдэлтэй байхыг, ардчиллагчид болон бүгд найрамдахчуудын хоорондын бүдүүлэг дайнаа зогсоохыг уриалсан.
Ёслолын үйл ажиллагаанд үе үеийн Ерөнхийлөгч болох Билл Клинтон, Жорж Буш, Барак Обама, дэд ерөнхийлөгч Майкл Пенс нар оролцжээ. Трампын дэмжигчид эмх замбараагүй байдал үүсгэх эрсдэлтэй гэж үзэн тангараг өргөх ёслолыг өндөржүүлсэн бэлэн байдалд зохион байгуулжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд 1869 оноос хойш анх удаа халаагаа өгч буй Ерөнхийлөгч нь оролцсонгүй.