Тусгаар тогтнолын ордонд МАН-ын Удирдах зөвлөлийн хурал болж, Ерөнхий сайдад ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг 100 хувийн саналаар дэмжжээ.
Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнэтэй өрсөлдөх нэр дэвшигч байгаагүй бөгөөд У.Хүрэлсүхийн Засгийн газрын бодлогыг хэвээр нь үргэлжлүүлэх учир түүнд итгэл үзүүлсэн байна.
Ийнхүү Удирдах зөвлөлд Л.Оюун-Эрдэнийг дэвшүүлж буйгаа танилцуулснаар 11:00 цагт товлогдсон намын Бага хурлаар энэ асуудлыг хэлэлцүүлнэ.
Бага хурлаас дэмжсэн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг УИХ дахь МАН-ын бүлэг, холбогдох байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэн томилох юм.