“Мандухайн гоёл” ХХК-нь 2006 онд хоёр машин хоёр оёдолчидтойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол одоо оёдол эсгүүрийн бүрэн тоног төхөөрөмжтэй мэргэжлийн мэдрэмжтэй олон ажилтантайгаар үйл ажиллагаа амжилттай явуулсаар өдгөө 15 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Мандухайн гоёл салон нь албан байгууллагын дүрэмт хувцас, болон бүх төрлийн оффис хувцас үйлдвэрлэж МУ-ын томоохон аж ахуй нэгжүүд, улсын байгууллага болон хувийн хэвшлүүдийн мэргэжлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн дүрэмт хувцас үйлдвэрлэн нийлүүлж хамтран ажиллаж байна. Жишээлбэл: Улаанбаатар Их Дэлгүүр, Макс Малл Их Дэлгүүр, Номин Их Дэлгүүр, Зайсан Хилл Цогцолбор, Зайсан Скуэр Худалдаа үйлчилгээний төв, Сонгодо эмнэлэг, Сөүл эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, АШИУС, Эрдэнэт хивс болон улсын ЕБС-ууд гэх мэт байнгын хамтын ажиллагаатай байгууллагууд олон байгаа ба хамтын ажиллагаандаа баяртай байдаг билээ.
Одоогийн нөхцөл байдалд тохируулан онлайнаар захиалга аван ажиллаж байгаа ба орон нутгийн байнгын захиалагч нарынхаа захиалгыг авсаар байна. Бүх төрлийн хувцас үйлдвэрлэж Монгол үндэсний брэндийг үйлдвэрлэн ажиллаж байгаа тул хувь хүн албан байгууллагуудтай цаашдаа ч хамтран ажиллаж шинэ харилцагч нэмж үр бүтээлтэй ажиллахад бэлэн байгаа билээ.