Монгол Улсын Засгийн газрын хуралдаан болж байна.
Хуралдааны эхэнд цахим засаглалын шилжилт буюу төрийн хүнд суртлыг халах зорилгоор хийгдэж буй E-Mongolia ажлыг эрчимжүүлэх тухай Ерөнхий сайд хэллээ.
Тэрбээр "Засгийн газар эхний 100 хоногт багтааж цахим шилжилтийн хоёр дахь давлагааг хийж амжуулах хэрэгтэй. Одоогоор 182 үйлчилгээг E-Mongolia-д нэгтгэсэн, 513 болгоно. Цаашид нугалаа үүсгэдэг, бухимдал, хүнд суртал гаргадаг үйлчилгээг бүгдийг нь E-Mongolia-д холбох ёстой" хэмээв.