"Жамаас”, “Тэнгэр ээж”, “Өнө мөнх” орон зэрэг шилдэг уран бүтээлээрээ үзэгч, сонсогчдыг уяраасан "Увертюра"хамтлагийн үүсгэн байгуулагч дуучин, Ж.Ганбаатарын хүү 5 настай Г.Очир-Эрдэнэ цусны цагаан эсийн хорт хавдраар өвчилж, химийн тарианд өвдсөн тухай бид өмнө нь мэдээлсэн. Бяцхан хүүгийн эмчилгээний зардал 600 сая төгрөг болж буй.
Монголчууд бид нэгдэж чаддаг. Та бүхнийгээ хандив тусламжийн гараа сунгаж 5 настай бяцхан хүүд амьдрал бэлэглээч хэмээн чин сэтгэлээсээ хүсч байна. Бяцхан хүүгийн эмчилгээний зардлыг цуглуулахад өөрийн хувь нэмрээ оруулж нэгэн гэр бүлийг элэг бүтэн байлгах гайхамшигийг бүтээх үйлсэд манай хамт олон нэгдэж байна.