Netflix дээрх солонгос драманууд асар олон үзэгчтэй болсноос шалтгаалж илүү олон Өмнөд Солонгосын контент бүтээхээр 701 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Энэ нь 2019 онтой харьцуулахад хөрөнгө оруулалтын хэмжээ хоёр дахин өсжээ.
Тэр тусмаа цар тахлын нөлөөллөөр кино театрууд болон орон нутгийн үндэсний телевизүүд зэрэг уламжлалт платформууд уналтад ороход хүрсэн байгаа энэ үед стриминг платформууд бүр ч эрэлттэй болж байгаа билээ.
Эх сурвалж: www.bbc.com