Сар шинийн баяр болоход гурав хоног үлдээд байна. Бүх нийтийн бэлэн байдлын үед иргэдийн хөдөлгөөнийг хорино гэдгийг хатуу анхаарууллаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цаг үеийн мэдээллийг шуурхай өгч, иргэд гэрээсээ огт гарахгүй гэдгийг Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар мэдэгдлээ.
Нийслэлийг тэр чигт нь цагдаагийн байгууллага хяналтандаа авч, хязгаарлалт тогтооно. Хэрэв иргэд аав, ээж, ах, дүү, хамаатан садныдаа очиж золговол Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авна. Өөрөөр хэлбэл, иргэнийг 500 000, аж ахуйн нэгж, байгууллагыг таван сая хүртэлх төгрөгөөр торгоно гэлээ.