Энэ тухай Японы Бүс нутгийн хөгжлийн сайд Тэцүши Сакамото Токио хотод хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт дахин байгуулсан ганц бие хүмүүсийн асуудал эрхэлсэн сайдын албыг давхар хашиж буй юм.
Түүний хэлснээр, Японы Засгийн газрын хэрэг эрхлэх газарт энэ асуудлыг шийдвэрлэх тусгай хэлтэс байгуулна. Эхний ээлжид уг хэлтэст 10 орчим хүн ажиллах аж. Тэд үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг боловсруулж, төсвөөс хүсэх зардлын өргөдөл, тооллого явуулах зааврыг бэлтгэнэ. Дараа нь хэлтсийн бааз суурин дээр ганц бие хүмүүсийн асуудлыг шийдэх байгууллага байгуулахаар төлөвлөжээ.
Японд 2020 онд амиа хорлосон хүмүүсийн тоо сүүлийн 11 жилд анх удаа нэмэгджээ. Тус улсын цагдаагийн газрын урьдчилсан мэдээллээр, өнгөрсөн жил 21 мянга орчим хүн амиа хорлосон бөгөөд энэ нь өмнөх оныхоос 3.7 нэгжээр өссөн үзүүлэлт аж.