Америкийн стриминг үйлчилгээ үзүүлэгч “Netflix” компани “Dota 2” компьютерын тоглоомоос сэдэвлэн цуврал хүүхэлдэйн кино бүтээхээр болжээ.
“Бид “Dota”-гийн ертөнцийг нээн илрүүлсэн урьд өмнө нь гарч байгаагүй цоо шинэ уран бүтээлээ толилуухаар болсноо дуулгахад таатай байна. “Dota”-гийн шүтэн бишрэгчид төдийгүй дэлхийн үзэгч олонтой бид гуравдугаар сарын 25-нд дэлгэцнээ гарах шинэ адал явдлаа хуваалцахыг тэсэн ядан хүлээж байна” хэмээн мэдэгдэлд дурдлаа.