Засгийн газар дэргэдээ "Эрсдэлийн Мэдээллийн Хороо" байгуулаад байгаа.
Тус хороог байгуулсан нь ардчилсан нийгэмд төр зөвхөн өөрөө мэдээллийн эх сурвалж байх, түүгээр дамжих мэдээллээ нэг сувгаар хянах буюу үнэнийг гагцхүү төр тогтоохыг санаархаж байна хэмээн үзэж буйгаа илэрхийлэн Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс мэдэгдэл гаргажээ.
"Эрсдэлийн Мэдээллийн Хороо"-ны даргаар Соёлын сайд Ч.Номин нарийн бичгийн даргаар нь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ ажиллаж байгаа юм.