Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ талаар “Тавдугаар сарын 1-нээс хил нээх эсэх шийдвэр нь хоёр зүйлээс шалтгаална. Вирусийн халдвар гэдэг гарт баригдаж, нүдэнд үзэгдэхгүй учраас дэлхий нийтэд хүндрэл их байна. Бидний өнөөдрийн баримталж буй халдвар хамгааллын дэглэмийг иргэд сайн барьж, вакцинжуулалт тасалдахгүй зохион байгуулж, нийт иргэдийн 50-иас дээш хувийг вакцинжуулах төлөвлөгөөг хийсэн. Маш богино хугацаанд хийнэ гэлээ.