Цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г өнгөрсөн оны 10 дугаар сарын 1-нд олонд танилцуулснаас хойш 5 сарын хугацаанд 700 000 гаруй хэрэглэгчтэй болжээ.
Цаашид Засгийн газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас төрийн үйлчилгээг цахимжуулах хүрээнд энэ онд багтаан төрийн 50 байгууллагын 592 үйлчилгээг E-Mongolia системд нэгтгэх юм. Үйлчилгээнүүдийг англи хэлээр авах боломж бүрдүүлэхээр бэлтгэж байна.
Тус системд УОК, НОК, ЭМЯ-ны албан ёсны шийдвэр, статистик мэдээлэл нэмэлтээр орсноос гадна “Covid-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамрагдсан эсэх гэрчилгээг авах боломжтой болсныг бид өмнө мэдээлсэн билээ.
Веб: www.e-Mongolia.mn
Мобайл апп:
iOS App: https://apple.co/36G1ZDR
Android App: https://bit.ly/2Sj3nUk
E-Mongolia системд нэвтрэх болон үйлчилгээ авах заавар эндээс үзнэ үү: