Монгол оюутнуудыг АНУ-ын дотоодын сургалтын тарифаар суралцуулах, магистр, бакалаврын төлбөрийг багасгах эхний алхмуудыг хийсэн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.
Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяртай хамтраад АНУ-ын их, дээд сургуулиудад мөрддөг дотоодынх нь сургалтын төлбөрийн нөхцөлөөр Монгол Оюутнуудаа сургах эхний алхамууд хийжээ.
Энэ талаар салбарын сайд “АНУ-д бакалавр, магистрийн сургалтын дундаж үнэлгээ хамгийн багадаа 30-40,000 ам.доллар байдаг. Тэгвэл бид АНУ-ын засгийн газартай энэ чиглэлийн хэлэлцээрүүдийг хийж АНУ-ын дотоодын тарифаар буюу 5-10,000 ам.доллараар суралцах боломжийг бүрдүүлэх юм. Одоогоор АНУ-ын 2-3 мужаас бидний энэ саналыг хүлээж авахаа мэдэгдээд байна” хэмээн мэдээллээ.