Манай оронд 2900 гаруй хүнийг өвчлүүлээд буй COVID-19 цар тахал дэлхий даяар өдгөө 114 сая хүнд халдварлаад байгаа билээ.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэ үед Юнител групп нийгэм, олон нийтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж төрийн байгууллага, олон нийтэд чиглэсэн дэмжлэг, тусламжийг идэвхтэй үзүүлж, хамтран ажиллаж байна. 2021 оны 1-р сарын байдлаар холбогдох төрийн байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу цар тахлаас урьдчилан сэргийлэх агуулга бүхий 130 сая мессэжийг хэрэглэгчдэдээ илгээжээ. Мөн оюутан, сурагчдын онлайн сургалтыг дэмжиж, албан ёсны боловсролын веб сайтуудад хандах ДАТА-г үнэ төлбөргүй болгосон. Эдгээр тусламж, дэмжлэгийг зах зээлийн ханшинд хөрвүүлбэл 5 гаруй тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байна.
Мөн “фронт”-д үүрэг гүйцэтгэж буй төрийн байгууллагын алба хаагчдын ажлын процессыг дижиталчилахад зориулж Cloud call center, Data center, Internet+ зэрэг технологийн шийдлүүдээр дэмжлэг, тусламж үзүүлэн ажиллаж байна. Эдгээр технологийн шийдлийг нэвтрүүлэхийн тулд шилэн кабел, интернэт урсгал, төхөөрөмж, онлайн хурлын систем зэрэг дэд бүтцийг мөн байгуулж хандивлалаа.