Уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх зорилготой Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөл нь ХХААХҮЯ-ны дэргэд 2020-2023 оныг дуустал хэрэгжиж байна.
Уул уурхайн салбараас хэт хамааралтай Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах Засгийн газрын бодлогын хүрээнд хэрэгжих уг төслийн нэг хэсэг нь ААН-үүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх Түншлэлийн хөтөлбөр юм. Түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд экспортын чиглэлтэй доорх шалгуурыг хангасан аж ахуйн нэгжүүдэд 50 мянган ам.доллар, кластерт 100 мянган ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх бөгөөд уг хөтөлбөрөөс дэмжлэг хүртэгч нь төслийн зүгээс санхүүжүүлэх дүнтэй дүйцэхүйц зардлыг өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлэх юм.
Аж ахуйн нэгжийн шалгуур | Кластерын шалгуур |
|
|
Уг хөтөлбөрт экспортын чиглэл бүхий хөдөө аж ахуйд суурилсан боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлал, мэдээллийн технологи гэсэн салбаруудыг онцгойлон дэмжих бөгөөд зардлын хувьд шууд хөрөнгө оруулалт, экспортын чиглэлийн бус өдөр тутмын зардлыг дэмжихгүй. Санхүүжилтийн хүрээнд дэмжигдэх зардалд дараах зардлууд багтана:
1) Экспортын маркетинг, ложистик, цахим худалдаа (Вэбсайт, брэндинг, сав баглаа боодол хөгжүүлэлт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, гадаад сурталчилгаа, экспонд оролцох зардал, гадаад зах зээлийн хэрэглэгчийн судалгаа, зөвлөх үйлчилгээ, цахим худалдааны сайт хөгжүүлэх гм)
2) Үйлдвэрлэл, технологийн удирдлага (Бүтээмж нэмэгдүүлэх зорилготой ERP систем нэвтрүүлэх, зөвлөх үйлчилгээ гм)
3) Чанарын удирдлага, сертификатжуулалт (Чанарын сертификатжуулалт, судалгаа хөгжүүлэлт, лабораторын шинжилгээ, тест гм)
Энэ удаагийн материал хүлээн авах хугацаа нь 2021 оны 3-р сарын 1-ээс 2021 оны 4-р сарын 15-ны хооронд үргэлжлэх бөгөөд аж ахуйн нэгж, кластеруудыг уг хөтөлбөрт өргөнөөр оролцохыг урьж байна.
Хөтөлбөр нь жилд 4 удаа зарлагдах бөгөөд, дараах үе шаттайгаар явагдана:
- Шалгуур хангалтыг бүрэн хангасан аж ахуйн нэгж нь эхний шатанд хүсэлт, өргөдлийн маягт, байгаль орчны үнэлгээний асуумжийг бөглөж илгээнэ.
- Эхний шатанд тэнцсэн өргөдөл гаргагч нь ажлын 10 хоногийн дотор Экспорт хөгжлийн төлөвлөгөө болон эхний шатанд хүргүүлсэн мэдээллийн нотлох баримтыг илгээнэ.
- 2-р шатанд тэнцсэн өргөдөл гаргагч нь төслөөс хараат бусаар байгуулагдсан Үнэлгээний хорооны хуралд төслөө танилцуулах бөгөөд Үнэлгээний хорооны гишүүдийн олонхын саналаар дэмжигдсэн төсөл хэрэгжүүлэгч ААН-тэй гэрээ байгуулж, төлөвлөгөөт ажлаа эхлүүлнэ. Үнэлгээний хорооны гишүүдийн хувьд нийт 8 байнгын гишүүн байх бөгөөд саналын эрхтэй 7 гишүүн байна. Үүний 5 нь хувийн хэвшлийн салбарын төлөөлөл, 1 нь МХАҮТ-ын төлөөлөл, 1 нь ХХААХҮЯ-ны төлөөлөл байна. Төслийн багаас 1 гишүүн саналын эрхгүйгээр хурлын зохион байгуулагчаар ажиллана.
- Өргөдөл гаргагч нь гэрээ байгуулснаас хойш 9 сарын дотор хөтөлбөрийн зүгээс дэмжихээр хүлээн зөвшөөрсөн үйл ажиллагааг өөрийн санхүүжилтээр амжилттай гүйцэтгэж, гүйцэтгэлийн тайлан болон нэхэмжлэхийн хамтаар төслийн багт хүргүүлж, төслийн баг нь гүйцэтгэлийг хангалттай гэж үзсэн тохиолдолд санхүүжилт олгогдоно.
Төслийн шалгуур үзүүлэлт болон төслийн материал бүрдүүлэхэд шаардлагатай өргөдлийн маягт анкетыг www.edp.mn хуудсаар орж авна уу.
Хөтөлбөрийн талаарх асуултаа дараах хаягуудаар ажлын өдөр 9:00-13:00 14:00-18:00 цагийн хооронд Бизнес хөгжлийн багтай холбогдон авч болно.
- Утас:77111760
- Имэйл: [email protected]
- Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/ExportDevelopmentProject
Өргөдлийн материал хүлээж авах хаяг:
- Имэйл: [email protected]
- Хаяг: Монгол улс, Улаанбаатар-14240, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Жамьян гүний гудамж 18/2, МЕРУ цамхаг, 602 тоот