Канадын Ванкуверт 24 дэх удаагийн олон улсын уулын сэдэвт кино наадам Vancouver International Mountain Film Festival (VIMFF) энэ сарын 19-нд онлайнаар эхэлсэн. Хэдийгээр наадам хоёрдугаар сарын 28 хүртэл үргэлжлэх ч зохион байгуулагчид энэ жилийн шилдгүүдээ зарлажээ.
"VIMFF" наадмын шилдэг киногоор Францын найруулагч Хамид Сардарын “Морь номхотгогч” баримтат кино шалгарч, Гран При шагнал хүртлээ. Энэхүү кино нь эрэлхэг зоригт нэгэн монгол адуучин залуугийн тухай өгүүлэх бөгөөд тэр залуу Монгол даяар малын хулгайчдыг мөрдөн явдаг байна.
Наадмын ерөнхий шүүгч Перуццо де Андраде “Энэ кинонд нүүдэлчин ард түмний амьдралыг сайн харуулжээ. Адуучин залуу хулгайчдыг Оросын Сибирь хүртэл, Монголын тайгаар хөөн, мөрдөж байна. Малын хулгай, хууль бус алт олборлолт Монголд ямар аюул учруулж байгааг үзүүлсэн бүтээл” гэж дүгнэсэн байна.
Гран-при: Морь номхотгогч (Франц).
Уулын соёлын талаар шилдэг кино: Ираклийн гэрэл (Их Британи).
Хаданд авиралтын тухай шилдэг кино: Free As Can Be (АНУ)
Канадын шилдэг кино: Crux (B.C.)
Уулын спортын тухай шилдэг кино: Тамирчны өчил (Ливан)
Экологийн шидэг кино: Арктикийн цуурай (АНУ).
Шилдэг адал явдалт кино: Сүүдрийн хана (Польш)
Шилдэг богино хэмжээний кино: Агуу зуун (Испани)