Манай улсад импортоор орж ирдэг кетчуп, чанамал олон байдаг. Харин эдгээр бүтээгдэхүүнүүдийн дотоодын үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байгаа хэдий ч нийт хэрэглээний маш бага хувийг эзэлдэг. Үүнийгээ ч дагаад дотоодын үйлдвэр хуруу дарам цөөхөн. Тэдний нэг бол “Далай хүч” ХХК-ийн Улаанбаатар брэнд билээ.
“Далай хүч” ХХК нь 2013 оноос хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба одоогоор кетчуп, дөрвөн төрлийн жимсний чанамал үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.
Улаанбаатар брендийн хамт олны хувьд хамгийн эрүүл хүнсний бүтээгдэхүүнийг хямд үнээр Монголчууддаа хүргэхийг зорьж ажилладаг ба үүнийгээ дагаад бүтээгдэхүүнээ хамгийн органик түүхий эдүүдээр үйлдвэрлэхийг эрмэлздэг.
Кетчупээ үйлдвэрлэхдээ генийн өөрчлөлтгүй, цэвэр улаан лоолийг боловсруулж, нөөшлөгч болон будагч бодисгүй бүтээгдэхүүн гаргадаг бөгөөд сав баглаа боодлоо ч чанарын шаардлага хангасан түүхий эдээр дотооддоо үйлдвэрлэдэг жинхэнэ Монгол бренд билээ.
Жимсний чанамалын хувьд тоор, гүзээлзгэнэ, нэрс, чацаргана жимсний төрлүүдтэй бөгөөд мөн л адил генийн өөрчлөлтгүй, чанарын шаардлагад нийцсэн жимсийг дотооддоо боловсруулан ямар нэг нөөшлөгч бодис, сахар орлуулагч, будагч бодисгүй, импортын бараанаас давсан чанартай бүтээгдэхүүнүүдээ танд санал болгож байна.
Манай орон шиг хүнсний бүтээгдэхүүнийх нь ихэнх хувийг импортын бараа эзэлдэг орны хувьд хүнсний аюулгүй байдал нэгт тавигдах ёстой. Бидний дунд нийтлэг байдаг гадаадын хүнсний бүтээгдэхүүн чанартай гэх хэвшмэл ойлголт тийм ч үнэн байдаггүй нь харамсал төрөм.
Өөрөөр хэлбэл хүнсний бүтээгдэхүүн хэдий холоос тээвэрлэгдэн ирж байна орцонд нь төдий чинээ нөөшлөгч, хиймийн хадгалах хугацаа уртасгагч бодис орсон байдаг гэхэд хилсдэхгүй. Эко бүтээгдэхүүн байсан ч холоос тээвэрлэн ирж байгаа бүтээгдэхүүн тээвэрлэлтийн явцад муудахгүй байх баталгаа байхгүй шүү дээ.
Бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэнээр эрүүл, чанартай хүнс хэрэглэхээс гадна эдийн засгаа хөгжүүлэх боломж бүрэн дүүрэн байна.