Улаанбаатарт нийт 13200 гаруй хүн вакцинд хамрагдаад байна хэмээн ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээллээ.
Эхний ээлжид вакцинжуулалтын үйл ажиллагаанд оролцож, халдварын хариу арга хэмжээ, голомтод ажиллаж байгаа болон мэргэжлийн хяналт, онцгой байдлын, цагдаагийн байгууллагын ажилтнуудыг хамруулж байна.
Вакцины дараагийн тунг хийлгэх товыг мессежээр илгээнэ. Мөн вакцин хийлгэсний дараах биеийн байдал, хариу урвалын талаар бүртгүүлэх линкийг мессежээр өгөх ба вакцин хийлгэсэн иргэд тэрхүү асуумжийг бөглөх юм.