"Ааваа зарна" гэсэн зарын учиг тайлагдлаа.
Олон нийтийн сүлжээнд хүн бүхнийг цочроосон энэхүү зарыг залуучуудын түүчээ болсон Oi entertainment-ын залуусын бүтээл болох "Гайхамшигт ертөнц" киноны хэсэг болох доорх Trailler-ээс ойлгомжтой болж байна. Залуу уран бүтээлчид гэхэд үргэлж нийгэм рүүгээ дугарч дуу хоолой болж чадаж байгаа нь зэвүүцэл төрүүлж байгаа ч далд хэлэх санааг нь ойлговол тэдэнд баярламаар. Юунд баярлах вэ гэхээр тэр зургийг харж үгийг унших мөчид шууд л аав ээждээ гүйн очиж тэвэрч үнсээд, хайраа илэрхийлмээр санагдсан хүн олон байсан байх. Иймээс л “Ааваа хайрла” гэдэг үгнээс илүү “Ааваа зарна” гэсэн үг нийгэмд илүү их аавыгаа хайрлах сэдэл төрүүлнэ хэмээн тэд үзжээ.