Жүжигчин Ji Soo дунд сургуульд байхдаа хүүхэд дээрэлхдэг байсан цуурхлаа хүлээн зөвшөөрч уучлалт гуйн өөрийн гараар захидал бичин инстаграм хаягтаа нийтэлжээ.
Нийлтлэлийг тодруулвал: Надаас болоод зовж, шаналж байсан хүмүүсээс чин зүрхнийхээ угаас хүлцэл өчье. Өнгөрсөнд хийж байсан алдаа дутагдлаа зөвтгөх шалтгаан /тайлбар/ алга. Өршөөж боломгүй явдлууд байсан. Би кино урлагт хөл тавьж, жүжигчний гараагаа эхэлснээс хойш өөрийн өнгөрсөн амьдралыг нуун дарагдуулж, ард иргэдээс байж боломгүй их хайр хүндэтгэл хүлээж энэ зэрэгт хүрсэн. Гэхдээ би дотроо өөрийн хийсэн хэрэгтээ үргэлж гэмшин, өөрчилж боломгүй явдлаасаа харамсал тээн, сэтгэлийн зовлонтой амьдарч ирсэн. Өнгөрсөн харанхуй амьдралаасаа болоод миний сэтгэл үргэлж хямарсаар өдийг хүрсэн. Би одоо миний жүжиглэж байхыг хараад удаан хугацааны турш зовж шаналсан хүмүүсээсээ уучлалт гуйж, өөрийн буруутай үйлдлүүдээ ухамсарлан гэмших болно оо. Кинонд тоглож буй жүжигчид, арын албаны ажилчид, кино багийнхан, продакшн гээд миний хувийн алдаа эндэгдлээс болоод маш том хохирол амсаж байгаад үнэхээр их гэмшиж байна. Драма дахин хохирол амсахгүй байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Надаас болоод зовж, шаналсан хүмүүсээсээ өвдөг сөгдөн уучлалт гуйя.
Жүжигчин Ji Soo-н өнгөрсөнд хийсэн хэргүүд
-Эрэгтэй сурагчдыг хүчээр гар хангалга хийлгэж, нэгнийх нь нүүрэн дээр тавиулдаг байсан.
-Дунд ангийн охинтой угаалгын өрөөнд унтаж байгаагаа бичээд, найзуудтайгаа нийлж тэрийгээ шоолж үздэг байсан.
-Сэтгэл санаа нь муу байсан болохоор гэмгүй хүүхдүүдийг алгаддаг байсан
-Сургуулийнхаа хаан юм шиг аашилж, ямар ч шалтгаангүй хүүхдүүдийг зодож, тэднийг хараадаг байсан
-Тэр ангийнхаа хогийн саванд шээж байсан
-Унтсан охидуудыгаа шууд хаядаг байсан ба, тэрийгээ сургуулиар нэг бахархаж ярьдаг байсан.
Мөн Ji Soo-ийн гол дүр бүтээж байсан River Where The Moon Rises драманы зураг авалт өнгөрсөнд гаргаж байсан асуудлаа хүлээн зөвшөөрсний улмаас өнөөдөр цуцлагдлаа.
Тус драма нийт 20 ангитай. 18 ангийн зураг авалт дууссан. 6 дугаар анги хүртлээ цацагдсан.
Түүнийг драмагаас хасах эсэхийг Jisoo-ийн сонголтоор бус багийн хамт олны шийдвэрээр явах аж. Тун удахгуй эцсийн шийдвэрийг гаргана.