ШӨХТГ-ийн тогтоол гарч Шуурхай зар сонинд 5 сая төгрөгийн торгууль хуулийн хүрээнд тавьсан. Харин энэ 5 сая төгрөгийг Oi entertainment Шуурхай зар сонины өмнөөс төлөхөөр болжээ. Харин Гайхамшигт ертөнц уран сайхны кино гарах эсэхийг шийдэх талаар Соёлын яам руу албан бичиг хүргүүлсэн байна. Уран бүтээлчдийн зүгээс Гайхамшигт ертөнц киногоо 03-р сарын 17нд нээхээр төлөвлөжээ.